Ажиглалтын мэдээ > Цаг агаарын мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-06-01 12:01:48

Хэвлэх

7 хоногийн тойм

2020 оны 05 дугаар сарын 25-ны 08 цагаас 06 дугаар сарын 01-ний 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас:  27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.1-44.4 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Түдэвтэйд 44.4 мм, Өвөрхангайн Хархоринд 34.1 орсон байна.  

Агаарын хамгийн их температур: 27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст өмнөх өдрөөсөө 10-20 градусаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2...+8 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15...+20 градус,  бусад нутгаар +8...+15 градус байв. Хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарсан байна.

 Агаарын хамгийн бага температур: Хугацааны дунд үеэр сэрүүсч, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -8....-2 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгаар +4...+10 градус, бусад нутгаар -2...+4 градус байв. Хугацааны сүүлчээр өмнөх хоногоосоо ихэнх нутгаар +1...+10 градусаар дулаарсан байна. 

Cалхи: Хугацааны дунд болон сүүл үеэр ихэнх нутгаар секундэд 7-12 метр,  зарим газраар секундэд 14-18 метр, түр зуур секундэд 20-24 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: 28-29-нд 6.0-7.0 мм бороо орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1...-3 градус, бусад хэсгээр +1...+6 градус, өдөртөө +5...+10 градус байлаа. Бусад хугацаанд бага зэрэг дудаарсан байна. 

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/06/04

23 цаг

17 62
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/06/04

23 73
O
CF
Үүлшинэ

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store